Тайваньд 300 метрийн “мод” ургуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Тайваньд 300 метрийн “мод” ургуулна

Хөвөгч талбайнуудтай ер бусын цамхгийг Тайваньд босгохоор шийджээ. Түүнд мэдээллийн төв, музей, оффис, ресторанууд ба ер бусын ургамлын цэцэрлэг байрлах гэнэ.

Олон төрлийн зориулалтай уламжлалт бус уг цамхгийг арлын гурав дахь том хот Тайчунгад босгох болно. Цамхгийн “ишийг” босгоод түүнд найман ижил суурийг вертикаль хөдөлгөөнтэйгээр байрлуулна. Тэр найман “навч” бүр нь Тайванийн арлын дүрс байх бөгөөд эдгээр хөдөлгөөнтэй хэсгүүдэд байрны ашиглалтын байгууламжууд байрлах юм.

Төсөл хамгийн “ногоон” стандартын дагуу хийгдэх бөгөөд эрчим хүчний эх сурвалж нь сэргээгдэх эх үүсвэрүүд байх юм. Салхин сэнс, нарны зай мөн борооны ус цуглуулан цэвэрлэх төхөөрөмж байхаас гадна өвөл цагт түүнийг подвалд нь байгаа газрын гүний халууныг ашиглах станцаар халааж байх болно.

Төслийн ерөнхий уран барилгач нь Стефан Дорин гэгч румын хүн бөгөөд тэрбээр өөрийн бүтээлээ “технологийн мод” гэж нэрлэжээ. Барилгын ажлыг 2012 онд эхлүүлээд 2014 онд дуусгах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж