“Тантай адил хүн” уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Тантай адил хүн” уулзалт болов

Гей эрчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хамтдаа төв” ТББ-аас Оюуны дархлаа ТББ-тай хамтран төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд  өнөөдөр “Тантай л адил хүн” уулзалт ярилцлага зохиолоо. Уулзалтын үеэр хүний бэлгийн чиг баримжааны талаар, бэлгийн цөөнхийн эрүүл мэндийн байдал, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх зэрэгт ТББ-ын  үүрэг оролцооны талаар мэдээлэл солилцож илэн далангүй ярилцав.

Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй шиг, бэлгийн баримжаагаа өөрөө сонгох боломжгүй гэж эрдэмтэд үздэг юм байна. Судалгаанаас үзэхэд дэлхийн хүн амын 2-8 хувь нь гей байх магадлалтай гэнэ. Хамгийн гол нь хэд байх нь чухал биш, харин тэднийг хүлээн зөвшөөрч, нийгэмд эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх талаар анхаарал тавих нь чухал аж. Ялангуяа ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт хүн амын тодорхой хувийг энэ бүлэгт хамаардаг олон нийт эзэлдэг учраас тэдний мэдлболовсролыг дээшлүүлэх, эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй гэдгийг  зохион байгуулагчид  онцолж байна. 

Дашрамд дуулгахад, “Оюуны дархлаа” ТББ  өмнө нь “Хамтдаа төв” ТББ-тай хамтран сэтгүүлчдийн дунд  хоёр ч удаа уулзалт ярилцага хийж,  шилдэг бүтээлийн уралдаан зарлан, шалгарсан бүтээлээр нь “Зүрхээ чагная, хамтдаа” гэсэн эмхэтгэл хэвлэж олон нийтийн хүртээл болгосон аж. Үүний үр дүнд гей эрчүүдийн талаарх сэтгүүлчдийн ойлголт мэдлэг дээшилж, уран бүтээлдээ энэ асуудлыг хөндөхдөө хүний эрхийг хүндэтгэх нь дээшилсэн гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж