Ирээдүйн сэтгүүлчид сургалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Ирээдүйн сэтгүүлчид сургалтад хамрагджээ

“Оюуны дархлаа” төрийн бус байгууллага Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байгаа их дээд сургуулийн оюутнуудын дунд сургалт явуулжээ. “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал- БЗДХ, ХДХВ ба ДОХ” сэдэвт нэг өдрийн сургалтад МУИС, РТДС, УБИС, “Отгонтэнгэр” дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, “Соёл эрдэм” дээд сургууль, МХХ-ийн Сэтгүүлч коллежийн 30 гаруй оюутан оролцжээ. Тэд энэ үеэр нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхан шатны мэдлэг авч, БЗДХ, ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдээлэлтэй болсон аж.

НҮЭМ-ийн асуудал нь эмзэг сэдэв бөгөөд энэ талаар сэтгүүлзүйн оюутнууд нарийн ойлголттой болсноор үе тэнгийхэндээ үнэн зөв мэдээлэл түгээж, улмаар бичиж нийтлэх зүйлдээ асуудлыг бодитой гаргаж тавихад тустай гэнэ. Сургалтын үндсэн мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Баярмаа, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн сургалт мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан нар өгч, харилцан яриа өрнүүлсэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж