“Мөнхийн сайхан” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Мөнхийн сайхан” тоглолт болно

Загвар өмсөгч, “Lady” төвийн багш Б.Мөнх-Эрдэнэд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай 53000 ам.долларыг цуглуулах “Мөнхийн сайхан” нэртэй хандивын тоглолтыг түүний найз нөхөд, хамт олон нь өнөөдөр “UB Palace”-ийн концертын их танхимд хийх гэж байна. “Мөнхийн сайхан” хандивын тоглолтод “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, “Харанга”, “Чоно”, “Алтан ураг”, “Гурван охин”, “Моханик”, “Дижитал”, “TV cocktail”, “outlaw”, “L-Guards”, “A-Cool”, “Ice top” хамтлаг болон “universe best song” 2009, 2010 наадмын шилдэг оролцогчид, Монголын хөөмийчдийн холбоо, бүжгийн ”Улаан сарнай” хамтлаг, “Star dance”, дуучин Ж.Алтанцэцэг, Д.Оюунтүлхүүр, Г.Ганхүү, Баярт, Бичүү, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, DJ Shaman DJ Амартүвшин нар ирж ая дуугаа өргөх бол Монголын дизайнеруудыг холбоо, Шилмэл загвар, Азийн модель агентлаг, “U” модель, “Залуу” модель агентлагийн загвар өмсөгчид загварын шоугаар давхар бэлэг барих нь ээ.Тоглолтын тасалбарын үнэ  9888 төгрөг төгрөг юм байна. Мөн чин сэтгэлээсээ хандив өргөхийг хүссэн хэн бүхэнд “ХААН” банкны валютын 5107045989, төгрөгийн 5007695624 тоот данснууд ажиллаж байгаа аж. Мөн гар утаснаасаа “Амжилт” гэсэн үгийг 155056 дугаарт илгээн хандив өргөж болох нь ээ.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж