Хайрын домгийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хайрын домгийг дэлгэлээ

Улсын драмын эрдмийн тайзнаа өнөөдрөөс эхлэн В.Красногоровын “Хайрын домог” жүжиг дахин амилах гэж байна.

Тус жүжгийг драмын театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж найруулан гол дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Отгонцэцэг, С.Ариунбямба нар тогложээ.

Бөглүү тосгонд өрнөх хайрын ээдрээтэй түүхийг энэхүү жүжигт үзүүлдэг. Хуримдаа яарсан залуухан бүсгүй сүйт залуугаа хүчээр дагуулан очсон тэр тосгоны эзгүй кафед тэдэнд үйлчлэх зөөгчөөс жүжгийн өрнөл эхлэнэ. Энэ бүхний эцэст хүүхэн сүйт залуугаа солих хүртэл сонирхолтой, адармаатай хэрнээ хүний сэтгэхүйн нарийн үйлдлүүдийн тухай өгүүлнэ. “Хайрын домог” жүжиг энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 19.00 цагт драмын тайзнаа тоглогдоно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж