Э.Ням-Очир мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Э.Ням-Очир мөнгөн медаль хүртлээ

АНУ-ын Нью-Йорк хотын “Athletic” клубын нэрэмжит, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөхийн чөлөөт барилдааны “New York Open” олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон тэмцээний 60 кг-ын жинд зодоглосон тэрбээр гурван барилдаанд дараалан өрсөлдөгчдөө илт давуу ялж, улмаар аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Расул Муртазалиевт 4:0; 4:1 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж