
Авто аваарын осол хэрэг нь агшин зуурын санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, энэ чанараар нь хуулиар хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн авч үздэг төдийгүй, жолоочийн гэм буруу тогтоогдохгүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж авч үзэх тохиолдол ч байдаг гэнэ.
Тиймээс автын осол үйлдсэн бол хэргийн газраас зугтаах үйлдлийг хийхгүй байхыг Замын цагдаагийн газраас жолооч нарт анхаарууллаа. Хэрвээ хэргийн газраас зугатвал санаатай үйлдэл гэж үзэн Эрүүгийн хуулинд “ хүндэвтэр” гэмт хэргийн төрөлд хамааруулахаар заасан байдаг тул хүлээлгэх хариуцлага хүндэрдэг ажээ.
Г.Дарь