Хуурамч доллар солиулахыг завдав

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хуурамч доллар солиулахыг завдав

                   

Найман шарга валютын зах дээр хуурамч ам.доллар солиулахыг завдсан хэрэг өчигдөр 19:36 цагт гарчээ. Хэргийг шалгахад “Ворлд порспер” ББСБ хар хүрэмтэй 170-180 см орчим өндөр
27-30 орчим насны үл таних залуу 100 долларын дөрвөн ширхэг дэвсгэрт солиулахаар орж иржээ. Банкны ажилтан солиулах гэсэн доллар хуурамч болохыг
хэлтэл  нэг ширхэг
100 ам.доллараа аван өөр газар шалгуулаад ирьегээд зугтаажээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн
шалгаж байна.

С.Отгоо

 

 

 

 

 

 

           

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж