Таксины жолоочийг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Таксины жолоочийг дээрэмджээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд  өчигдөр 23 цагийн орчим таксины жолоочийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Тус дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 37 настай, эрэгтэй Д-г ДАА 93-73 дугаартай Мазда  маркийн машинтайгаа явж байхад баруун 4-н замаас гар өргөж суусан Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны иргэн 27 настай М гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн дээрэмджээ. Сэжигтэн этгээдүүд жолоочийн хоолойг боомилон зодож,  гар утсыг нь дээрэмдэн зугтаасныг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийнхэн үйлдэл дээр нь илрүүлэн саатуулсан байна.

С.Отгоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж