Цонхоор зугтах гэж байгаад гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Цонхоор зугтах гэж байгаад гэмтжээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Бүрт төвийн зочид буудлын 4-р давхраас хүн унаж гэмтсэн байна. Уг хэрэг өчигдөр 22:10 цагийн орчим гарчээ.  Цагдаагийн алба хаагчид шалгахад Баянзүрх дүргийн 9 дүгээр хорооны иргэн 26 настай эрэгтэй Ө согтуурсан үедээ буудлын мөнгө төлөхөөс зугтан дөрвөн давхрын тагтаар буух гэж байгаад унаж гэмтсэн байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 35-р байрны цонхоор өглөө 06 цагийн үед уг байрын оршин суугч 23 настай эрэгтэй С  согтуурсан үедээ цонхоор унаж гэмтжээ.

С.Отгоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж