Хятадын банкууд нөөцийн хэмжээгээ өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хятадын банкууд нөөцийн хэмжээгээ өсгөжээ

Хятадын Төв банкнаас банкуудын заавал байлгах нөөцийн хувийг дахин өсгөх шийдвэр гаргажээ. Энэ удаа заавал байлгах нөөцийг  0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 18.5 хувьд хүргэх болсноо мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна.

Хятадын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар тус улсын инфляци сүүлийн хоёр жилд дээд цэгтээ буюу аравдугаар сард 4.4 хувьд хүрсэн байна. Төв банкнаас авсан тус арга хэмжээ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляцийг хазаарлах, үл хөдлөх хөрөнгийн үнийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгдэж байгаа аж. Ийнхүү Хятадын Төвбанк он гарсаар заавал байлгах нөөцийн хувийг нийт таван  удаа, сүүлийн нэг сарын дотор хоёр удаа өөрчлөөд байгаа юм. Манай улсын хувьд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг 12 хувь болгон нэмэгдүүлсэн бөгөөд ойрын хугацаанд  14 хувьд хүргэх талаар яригдаж байгаа юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж