Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Машинууд шатжээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт амралтын өдрүүдэд автомашин шатсан гурван дуудлага иржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд автобусны буудал дээр “Истана” загварын бага оврын микроавтобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Маршалын гүүрэн дээр иргэн Б-гийн “Бенз-190” загварын суудлын автомашины яндангийн хэсэг шатаж байсныг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Авто импексийн хашаанд “Daewoo” загварын бага оврын микроавтобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг тус тус унтраасан байна. Сүүлийн үед автомашин шатаж байна гэсэн дуудлага цөөнгүй ирэх болсон тул ард иргэд, жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, машинаа халаахдаа анхаарал болгоомжтой байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж