Хакухо Ёшиказэтай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хакухо Ёшиказэтай барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын барилдаан ес дэх өдрөө үргэлжилж байна. Кюүшю башёгийн ес дэх өдрийн барилдаанд манай бөхчүүд хэнтэй барилдахаар оноолт таарсныг танилцуулъя.

Долоон даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн тавд эрэмбэлэгдсэн Ёшиказэтай барилдах бол сэкиваки Какурюү М.Ананд баруун жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Китатайкитай барилдахаар оноолт таарчээ. Мөн өнөөдөр Хакуба А.Өнөржаргал /М4/ зүүн жигүүрийн сэкиваки Точиозантай, Асасэкирюү Б.Дашням /М2/ Ваканосатотой, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М9/ Миябияматай тус тус учраа тааран барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М8/, Токүсэгава /М6/ Б.Ганболд нарын манай хоёр хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн Коорюү Э.Мөнх-Оргил /М15/ Гагамарутай, Шотэнро Д.Нямсүрэн /М16/ Тосаюүтакатай, Моконами Г.Базарсад /М11/ Касугаотой, Токитэнкү А.Хүчитбаатар /М11/ Сококурайтай тус тус барилдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж