Химийн бодис хэрэглэхгүйгээр алт угаана

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Химийн бодис хэрэглэхгүйгээр алт угаана

Алт баяжуулалтын шинэ тоног төхөөрөмжийг "Конрес" ХХК зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжийг ашиглахад мөнгөн ус, цианит натри зэрэг химийн хорт бодис огт хэрэггүй гэнэ. Ашиглахад хялбар, байгальд ээлтэй зэрэг давуу талтай. Тухайлбал, шороон ордын хаягдал дотор үлдсэн хэтэрхий жижиг алтыг ялгаж, металл авалтыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх гэнэ. Алт ялгадаг "Жаяк" төхөөрөмжийн талаар товч Энэ нь хэт жижиг болон дунд хэмжээний алтыг ялгаж авах зорилготой. Тодруулбал, 0.25 мм-ээс доош ширхэгтэй тоосонцор алтны 60-70 хувийг ялгаж өгөх концентратор аж.
Эл техник бүтээмжийн хувьд цагт хоёр шоометр шороо угаах хүчин чадалтай. Энэ явцдаа 1-1.5 тонн ус зарцуулж, барабан нь минутад 20, цахилгаан хөдөлгүүр нь 100 эргэнэ.

Алтны ширхэглэл, мөхлөгийн хэлбэр энд хамаагүй. Зөвхөн торхны эргэлтийн тоо, хатуу шингэний харьцааг тохируулж ажиллуулна. Энгийн үгээр хэлбэл алт зэрэг эрдсийг химийн элдэв бодисоор биш харин түүний нягт, хүндийн жинг нь ашиглах аргаар хаягдлаас гаргаж авах аж.
www.inet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж