Тооллогод 101 хувьтай хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Тооллогод 101 хувьтай хамрагдлаа

Хүн ам орон сууцны улсын тооллод Сэлэнгэ аймаг амжилттай оролцлоо. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 25668 өрх тоологдохоос 25948 өрх тоологдож 101,9 хувьтай хүн ам орон сууцны улсын тооллогод хамрагдав. Мөн аймгийн хэмжээгээр нийт 91351 хүн тоологдохоос 92479 хүн тоологдож 101.23 хувьтай тоологдлоо. Тооллогын ажилд ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид идэвхитэй хамрагдаж хугацаандаа амжилттайгаар ажлаа гүйцэтгэсэн байна. Энэ ажилд иргэд идэвхитэй оролцож ямар нэгэн асуудал үүсгээгүй хэмээн тооллогын комиссоос мэдээллээ.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж