Хоёр өдөр үргэлжилсэн Гамшгаас хамгаалах их бүрэн сургуулийн үеэр 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Төмөр замын орчим воган унаж их хэмжээний химийн бодис асгарсан, олон барилга байгууламж нурсан, үүссэн нөхцөл байдлын улмаас цэвэр бохир усны шугам сүлжээ эвдэрсэн, цахилгаан тасалдсан мөн дэлбэрэлт үүссэний улмаас дулаан хангамж доголдсон, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч байгаа талаар цагийн байдал зарлаж тухай бүрт нь мэргэжлийн ангиуд өөр өөрсдийн үүргийн дагуу авран хамгаалах, туслах, ард иргэдийг тайван байлгах, эмнэлгийн тусламж үзүүлэх , гал унтраах, нурангинаас хүмүүсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх чиглэлээр ажиллаж гамшгийн нөхцлийг хурдан хугацаанд даван гарч хэвийн байдлыг ханган ажилласан. Хэлж ирдэггүй хийсээд ирдэг гамшигийн үед бэлэн байж, зарлагдсан цагийн байдалд чадварлагаар ажиллаж чадах чадвартай гэдгээ гэдгээ Сэлэнгэчүүд харуулсан.
Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан тус арга хэмжээнд чадварлаг удирдлага, багаар ажиллах менежментийг тод харуулан онцгой амжилт гаргасан Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн алба, Гамшгаас хамгаалах Хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн алба, Гамшгаас хамгаалах дэд бүтцийн албадууд, мөн ГХДБА-ны дарга н.Оргил, ГХХэв журмын албаны штабын дарга н.Батнасан, ГХБХБ-ын чиглэл хариуцсан туслах н.Мөнхсоёл, ГХХүмүүнлэгийн албаны дарга н.Сансарсайхан нарыг талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшлуулсан.
Ингээд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан ГХИБС-ийн үйл ажиллагааг ОБЕГ-ын ажлын хэсэг, удирдлагын зүгээс дүүрэн хангалттай хэмээн үнэлсэн.