Хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангана

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангана

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ энерго” Орон нутгийн  өмчит төрийн үйлчилгээний газар хотынхоо иргэд, аж ахуйн нэгжийг ая тухтай дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.

Тус үйлдвэр жилдээ 265.0 мян/г/ж дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 250 гаруй албан байгууллага, аж ахуйн газар, 1600 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг юм. Энэ оноос  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны үнийг 35 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Нарны энерги ашиглаж хэрэглээний усны бак хийж, цахилгаан эрчим хүч хэмнэн халуун усны газруудаа байнгын ажиллагаатай болгосон гэнэ. Энэ өвөл хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангана гэдгээ мэдэгдлээ.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж