Хунтайж Уильяам сvй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хунтайж Уильяам сvй тавьжээ

Британий хунтайж Уильям нь хайрт бvсгvй Кейт Миддлтон-тойгоо дотно
харилцаатай болоод, найман жилийг ардаа орхисныхоо дараа, сая нэг юм сvй
тавьсан байна. Хос хоёрын хурим нь 2011 онд болох тєлєвлєгєєтэй байгаа
аж. Ханхvv Уильям нь ирээдvйн эхнэртэйгээ Кени-д амарч байхдаа гэрлэх
саналыг тавьсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн мэдээлж буйгаар
Уэльскийн хунтайж Ульяам нь сvйт бvсгvй Кейт-дээ єєрийн ээж Диана
гvнжийн хэрэглэж байсан бєгжийг бэлэглэсэн ажээ.

Тэрээр: “Энэхvv гэр
бvлийн маань vнэ цэнэтэй эд хєрєнгє болох бєгжийг аав маань ээжид
гэрлэх санал тавихдаа єгсєн юм. Яг энэ л бєгжийг би хайртдаа єгвєл
vнэхээр vнэ цэнэтэй мєчийг бэлэглэж, миний амьдралын мартагдашгvй сайхан
vед ээж маань хамт байгаа мэт сэтгэгдэл тєрнє гэж бодсон нь vнэн
байлаа.”- гэжээ. Уильямын сvй тавих ёслолд Кейтын эцэг эх болон,
Хоёрдугаар Елизабетта хатан хаан оролцож, адис єргєсєн байна. Мєн
Британий ерєнхий сайд хос хоёрын сvй тавьсан явдалд чин сэтгэлийн баяр
хvргэж, мэндчилгээ дэвшvvлжээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж