Нийслэлийнхэн УИХ-ын гишүүдийг урьжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхэн УИХ-ын гишүүдийг урьжээ

Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, нийслэл хотыг санхүү, эдийн засгийн хувьд бие даасан статустай болгох асуудлыг хөндсөөр багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад гишүүдтэй биечлэн уулзаж, тулгамдсан асуудлаа танилцуулсаар ирсэн. Өнөөдөр 14 цагаас УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Су.Батболд, Д.Дондог нарын гишүүдийг хотын захиргаан дээр урьсан байна. Хотын дарга нар нэр бүхий гишүүдтэй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн талаар санал солилцох юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж