Маргааш чуулганыг хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Маргааш чуулганыг хуралдуулна

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө амжиж батлахын тулд график гаргасан байна. Энэ дагуу өнөөдөр үдээс хойш УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх хуулийн төслүүдийг авч хэлэлцэх бол маргааш УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулж, тус төслийг мөн хэлэлцэхээр төлөвлөжээ. Нэгдсэн чуулганыг хуралдаж дууссаны дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана, ингэснээр хугацаандаа амжиж нэгдсэн төсвийг УИХ батална гэсэн мэдээлийг МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан өглөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж