Латин Америкийн банкеруудын цалин огцом өсөв

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Латин Америкийн банкеруудын цалин огцом өсөв

Латин Америкийн хөрөнгө оруулалтын банкны ажилчдын цалин огцом өссөн байна. Тэдний цалин, тэтгэмжийн хэмжээ бусад хөгжингүй орнуудынхтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа аж. Бразилийн хөрөнгө оруулалтын банкны захирлын жилийн цалин 1,7 сая ам.доллар болж байгаа нь БНХАУ-ын банкеруудынхаас хоёр дахин, АНУ болон Энэтхэгийн захирлуудынхаас 15 хувиар илүү байгаа гэнэ.

“Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрүүл, цөөн тооны ахмад банкерууд болон өргөн харилцаатай байгаа тохиолдолд тэтгэмжийн хэмжээ их байдаг” гэж энэ судалгааг хийсэн “Options Group” компанийн ерөнхий захирал Майкл Карп хэлжээ.

Латин Америкийн банкууд сүүлийн үед хоорондоо нэгдэх явдал ихэсч байгаа нь хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж байгаа аж. “M&A” банкны хувьд л гэхэд эдийн засгийн үнэлэмж нь 2009 оны нийт үнэлгээнээс хоёр дахин нэмэгдэж, 207 тэрбум ам.доллар болсон байна. Түүнчлэн Латин Америкт бонд олголт 20 хувиар өсч, 97 тэрбум ам.доллар болсон байна.

Хөгжиж буй зах зээлүүдийн хөрөнгө оруулалтын банкуудын цэвэр ашиг 11,4 тэрбум ам.доллар байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж