Б.Хурцыг даруй суллах шаардлага тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг даруй суллах шаардлага тавьжээ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар дөнгөж сая Английн шоронд хоригдоод байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх,  шүүх хурал ямар шалтгаанаар хойшилсон талаар албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Английн талд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэн, Төрийн өндөр дээд албан тушаалтан Б.Хурцыг нэн даруй суллаж, эх оронд нь буцаах шаардлагатай” гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Иргэнээ бид суллаж авах зорилгоор Английн шүүхэд Б.Хурцыг Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн дагуу ажил гүйцэтгэсэн гэж үзэн, гэрчийн мэдүүлэг, бусад шаардлагатай зүйлүүдийг явуулсан.  Үүнтэй холбоотойгоор Английн шүүх асуудлыг судлах шаардлагатай болж, Б.Хурцыг шүүх шүүх хурлаа түр хойшлуулаад байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн Д.Энхбат агсны төрсөн дүү гадаад руу эмчлүүлэхээр явсан тухайд Гадаад харилцааны хэр мэдээлэлтэй байгааг тодруулбал, “Одоогоор энэ талын мэдээлэл алга” гэсэн юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж