МАН автомашины татварыг буцаахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

МАН автомашины татварыг буцаахаар болжээ

УИХ дахь МАН-ын
бүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаад Засгийн газраас өргөн
мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг буцаах шаардлагатай” гэж үзсэн байна. Одоогоор энэхүү саналаа
албан ёсоор Засгийн газарт хүргээгүй байна гэсэн мэдээллийг өнөөдөр Сангийн
сайд С.Баярцогт хэллээ.

Төсвийн орлогыг
бүрдүүлэх зорилгоор Засгийн газар ирэх оны нэгдсэн төсвийг дагалдуулан хэд,
хэдэн хуулийн төсөл өргөн барьсны дотор энэхүү Онцгой албан татварын тухай
хуулийн төсөл байсан юм. Түүнд зааснаар долоогоос дээш настай авто машины
Онцгой албан татварыг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр зааж, ингэснээр
нэгдсэн төсөвт 10.5 тэрбум төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлнэ гэж тооцоолоод
буй билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж