АН-ын бүлгийн хурал маргаанаар дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн хурал маргаанаар дууслаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээр өнөөдөр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөв, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг авч хэлэлцсэн ч маргаанаас болж, хуралдаанаа дуусгаж чадалгүй завсарлалаа. Бүлгийн гишүүд дээрх асуудлыг заалт бүрээр нь нэлээд нухацтай авч хэлэлцсэн байна. Гэвч энэ явцад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал зөрөлдөж, улмаар хурлын уур амьсгал хурц байдалд шилжин, завсарлага авахад хүргэжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Маргаж мэтгэлцэх зүйл байж болно шүү дээ. Үдээс хойш бүлэг 15.00 цагаас үргэлжлэн хуралдана. Тэр үед бүлгийн гишүүдээс санал хурааж, мэдээлэл хийх боломжтой болно” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж