Солонгосын дээд сургуультай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Солонгосын дээд сургуультай хамтарч ажиллана

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар БНСУ-ын Хан Мин дээд сургуулийн ректор Зо Жүнь Сан нар энэ сарын 19-ний өдөр хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд Солонгос улсад монгол оюутан суралцуулах, Монгол улсад “Шинэ тосгон” хөдөлгөөний төвийг байгуулан үйл ажиллагаа явуулах талаар саналаа солилцон энэхүү гэрээг байгуулсан байна.

Жил бүр Хэнтий аймгаас хүсэлт гаргасан 20 оюутныг Солонгос Улсын Хан мин дээд сургуулийн “Шинэ тосгон” хөдөлгөөний ангид суралцуулах, сургууль төгссөний дараа Хэнтий аймагт “Шинэ тосгон” хөдөлгөөний төвийг байгуулан үйл ажиллагаа явуулах, солонгосын тал 20 монгол оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг сургалтын төлбөр хэлбэрээр төлөх ба үлдэгдэл 50 хувийг төлүүлэх зорилгоор оюутнуудыг цагийн ажил хийлгэхэд дэмжлэг үзүүлэхээр гэрээнд заажээ. Хэнтий аймаг дээд сургууль төгссөн аймгийнхаа оюутнуудад “Шинэ тосгон” хөдөлгөөний төвийг байгуулах зориулалтаар 20 га газрыг Монгол улсын газрын тухай хуулийн дагуу олгох ба мөн сургуульд элсэгчдэд онгоцны зардал болон солонгост амьдрах эхний зардалд зориулж 1000 доллар олгох юм байна. 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж