
Нэгдсэн төсвийг Засгийн газар дахин өргөн барьснаар Мөнгөний бодлогод төсөөлсөнчлөн инфляцийг нэг оронтой тоонд барих боломжгүйд хүрээд буй. Төв банкны зүгээс “Дахин тодотгон оруулж ирсэн нэгдсэн төсөвт ирэх жилд инфляци 12-20 хувь хүрэх магадлалтай байна” гэж мэдэгдээд буй. Тиймээс бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг хэрхэн Мөнгөний бодлоготой уялдуулах боломжтой байгаа талаар судалгаа хийснээ өнөөдөр танилцуулна.
Г.Дарь