Бэнчингээ гайхуулах дуртай хос

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Бэнчингээ гайхуулах дуртай хос

Макс группын захирал Д.Ганбаатар Монголын сайхан бүсгүй Уянгалянхуа
нарыг ингээд нэрлэчихэд үнэнээс хол зөрөхгүй биз. “Овжин охид” кинонд
тоглосноосоо хойш олны анхаарлыг сэм сэмхэн татаж, улмаар миссийн титэм
тэргүүндээ залсан бүсгүй нэг л өдөр хэтэвч зузаан эрийн өврийг
дулаацуулахаар зартай найрын хойморт заларсан. Хаа очиж бусад мисс,
миссэнцэрүүдийг бодвол нэр цэвэр байсан Уянгалянхуаг тухайн үед элдвээр
гоочлох зүрхтэн гараагүй билээ.
Гэсэн ч тэднийг тоонот гэрт толгой, тостой шөлөнд хошуу холбосноос нь
эхлэн “Гэр хороололд эмээтэйгээ өссөн охин гэнэтийн тансаг амьдралд хөл
алдах уу” гэгчлэн шуугиж эхэлсэн. Хосууд ч өөрсдийнхөө зүг олны
анхаарлыг хандуулах гэсэн шиг найр наадам, элдвийн тэмдэглэлт арга
хэмжээн дээр бэл бэнчингээ гайхуулан алт мөнгө, шүр сувдаар гангаран
бараг л музейн үзмэр мэт дааж ядсан гоёлыг сонгодог байлаа. Тэдний тухай
“Боссууд сайхан хүүхнээр гангардаг”, “Уянгалянхуа, Ганбаатарын мөнгөнд
нь уургалууллаа”, “Уянгалянхуа нөхрөөсөө салаад Америк руу хоёр хүүхдээ
аваад цагаачиллаа “, “Царай муутай Ганбаатар эхнэрээрээ чимдэг” гэх мэт
төрөл бүрийн мэдээлэл ар араасаа урсаж байсан. Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж