Үйлчлүүлэгчээ доромжлоод ажлаас халагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Үйлчлүүлэгчээ доромжлоод ажлаас халагджээ

Калифорнийн Сакраменто хотын хурдан үйлчилгээний Burger King рестораны сүлжээний хоёр ажилчин үйлчлүүлэгчтэйгээ зүй бус бүдүүлэг харьцсан хэргээр ажлаасаа халагдсан аж. Үйлчлүүлэгчийн захиалсан гамбургерийн тасалбарт доромжилсон үг бичсэн байсан учир ажлаас нь халсан гэж компанийн захиргаа мэдэгдсэн байна.

Уг рестораны менежер болон кассын эрхлэгч хоёр ажлаас халагдсан шалтгаан нь Франсиско Перес хэмээх нэгэн үйлчлүүлэгч гамбургер захиалж, мөнгөө төлөөд тасалбараа авч хартал хоёр удаа “fuck you” гэсэн доромжилсон үг бичээстэй байсныг олж харснаа орон нутгийн телевизийн нэгэн сувагт ярьсан аж.

АНУ-ын хамгийн хурдан хоолны улс дамжсан корпорацийн хийсэн мэдэгдэлд “Бургер Кингийн энэхүү ресторанаас өгч байсан тасалбараас болж, асуудал түвэг мандсанд гүнээ харамсаж байна. Тасалбарын бичлэгийг нэн даруй залруулж, рестораны менежер, кассын эрхлэгчийг ажлаас нь халлаа” гэсэн ажээ.

Түргэн хоолны сүлжээний захиргаа хохирогчид хурдан үйлчилгээний үнэгүй хоолны тасалбарууд өгөх гэсэн боловч хохирогч авахаас татгалзаад дахиж хэзээ ч ийм нэртэй хурдан хоолны газарт орохгүй гэдгээ амалсан байна. Тус хоолны газрын бусад ажилчид болсон явдлын талаар ярихыг хүсээгүй боловч зарим нь зүгээр л нэг “наргиан” болгох гэсэн хэрэг байсан байх гэж ярьжээ.

Эх үүсвэр: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж