УБЕГ-ынхан сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

УБЕГ-ынхан сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийв

Төрийн бүртгэлийн байгууллагын үндэс суурь тавигдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  Ойн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олон цөөнгүй ажил зохион байгуулж  буй  нэг нь хэвлэл мэдээллийн салбарынхантай хийсэн зангиагүй уулзалт байлаа. Өнгөрсөн бямба гаригт “Corporate” зочид буудалд болсон тус уулзалтад УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар, орлогч дарга С.Энхбаатар тамгын газрын дарга Д.Баатарсайхан, Мэдээлэл Технологийн газрын дарга Б.Чинбат, Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга М.Нямсүрэн  тэргүүтэй УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн 40 гаруй  төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.   Энэ үеэр сэтгүүлчид УБЕГ-ханаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.  Тухайбал цахим үнэмлэх хэзээнээс иргэдийн гар дээр очих, шинэчилсэн бүртгэл, архивын лавлагааны талаархи мэдээллийг салбар хариуцсан газрын дарга нар өгөв. Тэдний мэдээллээр цахим картжуулах  ажил судалгааны төвшинд явж буй бөгөөд ирэх онд иргэдэд олгох ажил эхлэх гэнэ. Мөн шинэчилсэн бүртгэл үргэлжлэн явагдаж буй, шинэчилсэн бүртгэлтэй холбоотой иргэдийн мэдээллийн нэгдсэн сан би болох гээд олон давуу тал  буйг онцолсон юм. Уулзалтын үеэр  шинэ үеийн бүртгэлийн байгууллагын далан жилийн түүхэн замналыг өгүүлсэн баримтат киног үзэж сонирхлоо.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж