Хоёр чухал шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Хоёр чухал шийдвэр гаргалаа

Их хүлээлт үүсгээд байсан АН-ын ҮЗХ-ны ээлжит ХХХII хуралдаан дорвитой  үр дүнд хүрээгүй мэт харагдаж болох боловч хоёр гол шийдвэрт хүрч чадлаа. Монгол хүнийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг ҮЗХ-ны хуралдаанаар дэмжиж хөтөлбөрийг дэлгэрэнгүй боловсруулах, хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлыг ханагах ажлын хэсэг байгуулав. Мөн намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргалаа.

Ингэснээр одоо хүртэл хэрэгжүүлж ирсэн иргэдийн улс төрийн эрх чөлөөг ирэх 20 жилд эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажуулах хөтөлбөртэй болох юм байна. Мөн АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл гэсэн орон нутгийн төлөөллийн шинж чанартай, давхардсан хэв шинжтэй байгууллагыг эргэн харж, Гүйцэтгэх зөвлөлд УИХ, Засгийн газрын гишүүдээс түлхүү оруулснаар намаас нэгдсэн бодлого гаргах үйл ажиллагааг идэвхжүүлж, үйл ажиллагааг шуурхай болгох, үйл аж:иллагааг тогтмолжуулах боломжтой болох ажээ.

Намын даргыг сонгуулийн үр дүнгээр сольдог учир энэ удаад солихгүй гэж үзсэнээс гадна АН хамтарсан Засгийн газраас гарахгүй, намын ээлжит бус их хурлыг хийхгүй гэсэн шийдвэр гаргалаа.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж