Сагсан бөмбөгчид Йорданд хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгчид Йорданд хожигдлоо

Туркменистаны багийг 90:85 харьцаатай хожсоноор Азийн наадмын С хэсэгт өрсөлдөх эрхээ авсан Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Хятадын хүчирхэг багтай өрсөлдөж, 91:46 харьцаатай хожигдож, улмаар Узбекистаны багтай ана мана өрсөлдөж, 67:65 харьцаатай хожсон билээ. Харин баасан гаригт манай сагсан бөмбөгчид Азийн шилдэг багуудын нэг Йорданы багтай тоглож, 79:64 харьцаатай хожигджээ. Д.Бат-Эрдэнэ, Г.Баттөр, О.Сайнбаяр, О.Ууганбаяр, Н.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй гараанд гарч тоглосон Монголын багаас М.Отгонмөнх, Т.Санчир нар 12 оноо авч, багаа манлайлсан бол О.Ууганбаяр есөн оноо багтаа нэмэрлэжээ.

Монголын баг өнөөдөр орой 19.15 цагаас БНАСАУ-ын багтай тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж