Театр “Бахчисарайн оргилолт булаг” балетыг үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Театр “Бахчисарайн оргилолт булаг” балетыг үзээрэй

Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетыг тоглох гэж байна. Дөрвөн бүлэгт энэ балетыг анх 1934 оны есдүгээр сарын 28-нд Ленинградын С.М.Кировын нэрэмжит дуурь бүжгийн театрт тогложээ. Харин манай улсад анх 1956 онд балетмейстер А.В.Хабаевагийн дэглэлтээр тоглосон байна. Өнөөдөр тоглох гэж буй “Бахчисарайн оргилолт булаг” балетын симфони найрал хөгжмийг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү дохих бол гол дүр Марияд соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Вацлавт О.Ганцоож, Гирей хаанд соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөнхөлөг, Заремад соёлын тэргүүний ажилтан Г.Батчимэг, Нуралид Х.Ганбаатар нар бүжих юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж