Жүжигчин Г.Алтаншагай 27 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Жүжигчин Г.Алтаншагай 27 хүрлээ

Улсын драмын эрдмийн театрын тайзнаө өчигдөр В.Красногоровын “Солиотой” жүжиг тоглолоо. Үзэгчдийн солиоролд автуулсан тус жүжгийн гол дүрийн мөрийтэй тоглоомч Михиалийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр өчигдөр тохиосон юм. Тэрбээр жүжгийн төгсөлд ээждээ цэцгийн баглаа өргөн барьж, гэнэтийн бэлэг барьсан нь ээжид нь төдийгүй үзэгчдэд ч сюрприз боллоо. Жүжгийн дараа түүнтэй өрөөнд нь цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Төрсөн өдрийн мэнд хүргэе! Ээждээ уран бүтээлээрээ бэлэг барилаа шүү дээ.
-Төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж хараахан бодоогүй байсан. Ээжийгээ яаж баярлуулья даа гэж бодож байснаа гэнэтхэн гоё санаа төрөөд ээжийгөө орой жүжиг үзүүлээд хэлэхгүй байж байгаад гоё сюрприз барья гэж бодсон. Ээжийн сэтгэл их хөдөлчихсөн сая шоконд орчихсон байсан. /инээв/

-Өнөөдөр хэдэн нас хүрч байгаа вэ?

-27 нас хүрч байна. 2001 онд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид ороод 2006 онд төгссөн. Сургуулиа төгсөөд драмын театрт ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд маш их зүйлийг сурч мэдэж байна. Сэтгэгдэл маш өндөр байгаа.

-Төрсөн өдрөөрөө ихэнх тохиолдолд жүжигтэй байж таардаг уу? Эсвэл анх удаа ингэж таарав уу?

-Ихэвчлэн жүжигтэй байж таардаг юм. Өнгөрсөн жил төрсөн өдрөөр маань “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн нээлт таарч байсан. Өнөөдөр “Солоитой” жүжигт тоглож таарлаа. Ер нь ажилтай л байдаг даа. Төрсөн өдрөө тэр бүр тэмдэглэж амждаггүй шүү дээ.

-Харин өнөөдөр төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна даа?

– Манай найзууд ширээ засчихсан хүлээж байгаа гэж байна. Эндээс гараад найзуудтайгаа тэмдэглэнэ дээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж