Сөнөөгч онгоцноос болсон маргаан

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Сөнөөгч онгоцноос болсон маргаан

Фото: ISRAland/AP Гэрэл зургийг: Northrop Grumman

Суурин барих ажиллагаандаа гурван сарын хориг тавьсны хариуд нь Израильд өгнө гэсэн F-35 сөнөөгч онгоцнуудын талаарх баталгааг тохиролцох үеэр маргаан үүсээд байна. Нетаниягугийн хүрээнийхэн эдгээр үл үзэгдэгч онгоцнуудыг АНУ үнэгүй өгнө хэмээн ойлгосон байв. Харин АНУ жил бүр Израильд өгдөг цэргийн тусламжийн мөнгөнөөс онгоцны зардлыг суутган авна гэсэн байв.

Өөр бас нэг асуудал нь Зүүн Иерусалимын барилгын ажил болж байна. АНУ барилга барилтыг шууд зөвшөөрөхгүй байгаа ба Америкийн  гарын үсэг зурсан бичгийн баталгааг шаардаж байгаа сөрөг хүчний ШАС намыг Нетаниягу тайвшруулах хэрэг гарлаа. Одоо талууд хүсэл байгаа бол АНУ-ын зөвшөөрөл гэж хэлж болох тохиролцооны хувилбарыг хайж байна. АНУ мөн л “Зүүн Иерусалимд өдөөн хатгалаг хийхгүй” гэсэн аман үүргийг  Нетаниягугаас авахыг хүсч байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж