Австраличууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Австраличууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжив

Бямба гаригт Австралийн Мельбурн хотын гудамжинд мянга мянган иргэд ижил хүйстнүүдэд гэрлэх эрх олгохыг дэмжиж жагссан байна.

Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх тал дээр холбооны улс төрчдөөс дэмжлэг үзүүлэхийг энэ сарын сүүлээр болох Викториагийн сонгуулийн үеэр сонгогчдыг үзэл бодлоо илэрхийлэхийг улс төрчид болон алдартнууд оролцсон жагсагчид уриалж байжээ.
 
Гэвч Австрали улсын ерөнхий сайд Жулиа Гиллард ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг байр сууриа хадгалж байгаа ч үндэсний чуулган дээр эл асуудлаар хүчтэй хэлэлцүүлэг явагдана гэж үзэж байгаа ажээ.

Б. Энхцэцэг       

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж