Эх амаржиж амиа алдлаа | News.MN

Эх амаржиж амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Эх амаржиж амиа алдлаа

Нийслэлийн III амаржих газарт өнгөрсөн баасан гаригт 23 настай эмэгтэй  хийсвэр хагалгаагаар нярайлсаны  дараа амиа алдсан байна. Талийгаач бүсгүйн хувьд хоёр дахь төрөлт байсан бөгөөд ар гэрийнхэн  нь  шүүхэд гомдол гаргах гэнэ. Тухайн үед эхийн биеийн байдал гэнэт мууджээ.  Уг эндэгдлийн талаар  тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч,  их эмч С.Ганболд ар гэрийнхэнд нь “Ураг орчмийн шингэний бөглөрлөөс болж  хүүхэд тань амь алдлаа. Энэ нь умайд байрлах ураг орчмын шингэн гол судсыг бөглөснөөр үхэлд хүргэсэн”  гэх тайлбарыг өгчээ. Одоогоор талийгаач бүсгүйн  нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний эцсийн хариу гараагүй аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж