“Доён” хочит У.Болдын ялыг хэвээр баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

“Доён” хочит У.Болдын ялыг хэвээр баталлаа

Сүхбаатар дүүргийн шүүх бүрэлдэхүүн   өнгөрсөн сард “Доён” хочит У.Болдын залилан, танхайн  хэргийг шүүн хэлэлцэж хоёр жил дөрвөн сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгч У.Болд эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна. Тэрбээр 2004-2006 онд “Төв  Азийн хөрөнгө оруулалт”  хадгаламж зээлийн хоршооны захирлаас 400 сая төгрөг залилан авч улмаар тус хоршооний гишүүдийг буугаар сүрдүүлэн танхайрсан юм. Түүнд анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын явцап ОХУ руу оргон зайлсан гэх үндэслэлээр таван жил дөрвөн сарын хорих ял ногдуулж  2009 онд батлагдсан өршөөд үзүүлэх тухай хуульд хамрагдаж гурван жил нь хасагдсан байна.

Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж