Газын зурваст агаараас цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Газын зурваст агаараас цохилт өгөв

Арваннэгдүгээр сарын 20-ны шөнө Израилийн хамгаалах армийн нисэх хүчин Газын зурвасын Египетийн хилийн хавийн нууц хонгилуудад цохилт өгсөн байна. Уг цохилт сүүлийн хоногуудын дотор дөрөв дэх нь болж байна.

Израилийн нутгийн миномет ба пуужингаар буудсаны хариуд Израиль агаарын цохилтыг хийсэн байна. Өнгөрсөн  пүрэв, баасан гаригуудад Газын зурвасаас Израилийн Эшколь район,  Офаким хотыг пуужингаар буудсан байв.

Израилийн онгоцнууд эхний цохилтоо баасан гаригийн 16 цагт Газын гурван цэгт хийсэн байна. Газын төв хэсгийн Дир эль-Балах гэх дүрвэгсдийн лагерийн орчим, зурвасын өмнө хэсгийн Хан-Юнист цохилтуудыг хийжээ. ХАМАС-ын Palestine-Info сайтаар эдгээр цохилтод хэлмэгдсэн хүмүүс нь энгийн иргэд гэж бичсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж