Улаан загалмайн их хуралд 335 төлөөлөгч иржээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Улаан загалмайн их хуралд 335 төлөөлөгч иржээ

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн их хурал өнөө өглөө 09:00 цагаас Монголын хүүхдийн ордонд эхэлжээ. Их хуралд хот хөдөөгийн 115 мянган төлөөлөгчийг төлөөлж 335 хүн сонгогдон иржээ. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа тус нийгэмлэгийнхэн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэж цэгнэхийн дээр МУЗН-ийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгох юм байна. Өнөөдрийн байдлаар МУЗН-ийн хот хөдөөгийн гишүүд, идэвхтэн, сонгуультны тоо 315 гаруй мянгад хүрчээ. Тиймээс ч энэ удаагийн хурал өргөн бүрэлдэхүүнтэй болоод зогсохгүй гадаадын зочид төлөөлөгчид ч уригдан оролцож буй ажээ.

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж