Террористууд орж ирэх хугацааг хэвлэлийнхэн мэджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Террористууд орж ирэх хугацааг хэвлэлийнхэн мэджээ

Исламын террористууд Пакистан дахь бааздаа. Фото ©AP

Энэ сарын сүүлчээр лалын хэсэг террорист Германы нутагт цуврал аллага үйлдэхээр бэлтгэж байна хэмээн FOCUS мэдээлээд тэд ирэх даваа гаригаас шенгений визээр Германд ирнэ гэсэн байв. Харин энэ хэвлэл өөрийн эх сурвалжаа дурьдаагүй байлаа.

Өмнө нь Bild  мэдээлэхдээ террористууд хамгаалалтгүй ногоон бүсээр Германд нэвтрэх байх гэсэн таамаглал хийж байлаа. FOCUS мэдээлснээр террористууд дөрвөн хүнтэй бүлэг болсон ба тэдний хоёр нь энэтхэг, хоёр нь пакистан хүмүүс гэнэ. Тэр дөрөв Пакистан дахь алан хядагчдын лагерьт бэлтгэлээ хийцгээсэн байна.

Үүний зэрэгцээ уг бүлэгт Германы хоёр иргэн ба сири, марокко хүн орж магадгүй. Энэ зун АНУ-ын нисгэгчгүй онгоцны цохилтоор  устгагдсан террористуудын хамаатан садан тэдэнтэй нэгдэж болохыг Bild  тэмдэглэсэн байлаа.

Өмнө нь террористууд Европын холбоогоор дамжин Энэтхэг эсвэл Арабын аль нэгэн оронд транзитаар явж байгаа хэлбэрээр Германд ирж магадгүйг хэлж байжээ. Тэднийг дамжуулан өнгөрөөх цэгт шенгений визээр хангах ёстой байж магадгүй.

Сарын сүүлчээр Германд террор үйлдэж магадгүй байгааг тус орны Дотоод хэргийн сайд Томас де Мезьер өнгөрсөн лхагва гаригт мэдээлсэн байлаа. Эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээг авч байна. Рейхстагийн байрыг төмөр хайсаар хүрээлсэн ч жуулчдад нээлттэй хэвээр байна.

Энэ 18-ны өдөр Намибийн нийслэлээс Мюнхенд нисэх Air Berlin компанийн онгоцны ачаанаас тэсрэх төхөөрөмжтэй адил ачаа илэрсэн ба тэр талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Намибид герман мэргэжилтнүүд очоод байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж