Сара Пэйлин 2012 онд Обамаг ялна гэж зарлав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Сара Пэйлин 2012 онд Обамаг ялна гэж зарлав

Аляска мужийн захирагч асан Сара Пэйлин арваннэгдүгээр сарын 17-нд ABC News телевизид ярилцлага өгөхдөө 2012 оны сонгуулиар Барак Обамаг ялж чадах учир нэр дэвших үү гэдэг талаараа бодож байна гэж хэлжээ.

Одоогоор  нэр дэвших нь улс орон ба гэр бүлд нь ямар ашигтай болохыг судлан тунгааж байна хэмээн Пэйлин хэлсэн ба Обамаг тушаалаас нь зайлуулж чадах уу гэсэн асуултад тэрбээр “үүнийг хийж чадна” гэж хариулсан байлаа.

New York Times Magazine сэтгүүлийн энэ сарын 14-ний дугаарт экс захирагч өөрийн улс төрийн эрмэлзлэлийг бас хэлээд ерөнхийлөгчид нэр дэвших нь түүний гэр бүлийнхний шийдлээс хамаарна гэсэн байлаа.

The New York Times мэдээлснээр өнгөрсөн завсрын сонгуулиар Пэйлин намынхаа 80 нэр дэвшигчийг дэмжсэнээс 50 нь ялалт байгуулжээ. Үүний зэрэгцээ тэрээр Бүгд найрамдах намдаа 10 гаруй сая ам.долларыг цуглуулсан байв. Associated Press-GfK энэ сард санал асуулга явуулахад Пэйлиний нэр дэвшилтийг америкчуудын 46 хувь дэмжиж 49 хувь нь дэмжихгүй байна. Гэхдээ түүний төлөө бүгд найрамдах намын дэмжигчдийн 79 нь байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж