Шүүх WikiLeaks-ийн үндэслэгчийг барих зөвшөөрөл гаргав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Шүүх WikiLeaks-ийн үндэслэгчийг барих зөвшөөрөл гаргав

Жулиан Ассанж. Фото ©AFP

Шведийн Стокгольмын тойргийн шүүх энэ сарын 18-нд WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг барих зөвшөөрлийг өгсөн тухай BBC News мэдээлж байна. Шведийн шүүх түүнийг хүчин болон сексийн улиглан хүсэлт гэх хэрэгт буруутгаж байна.

Прокурор Марианне Ню (Marianne Ny) хэлснээр дараагийн алхам нь Ассанжийг баривчлах олон улсын ордерийг гаргах явдал болох ёстой гэнэ. Австралийн иргэншилтэй Ассанж энэ ялыг “түүний нэрийг харлуулах, мөн WikiLeaks төслийн эсрэг чиглэгдсэн зохиомол хэрэг” гэж үзэж байна.

Наймдугаар сард Шведийн шүүх түүнийг барих ордерийг гаргаж байсан учир тэрээр хэд хоногийн дотор тус орноос гаран явж байлаа. Дараа нь хэргийг хаасан хаасан байснаа мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байв. Мөрдөн байцаагчид түүнийг байцааж чадаагүй гэж байсан юм.

WikiLeaks сайт нь цэргийн ажиллагааны талаарх мэдээллийг нийтлэх зорилготой бөгөөд хамгийн сүүлд “Афганы хэрэг” гэсэн цэргийн ажиллагааны материалуудыг нийтэлсэн байлаа. Жулиан Ассанж Шведад амьдрах зөвшөөрөл хүссэн боловч түүнийг авч чадаагүй бөгөөд одоо Швейцариас улс төрийн орогнол хүсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж