
General Motors энэ долоо хоногт хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн том хэмжээтэй хувьцааны байрлалыг хийсэн ба энэ IPO нь хувьцаа эзэмшигчдэд 15,8 тэрбум ам.долларыг олох өгч байна. Нэмэлт хувьцаа дахин байрлуулснаар тэд дээрх мөнгийг 23,1 тэрбумд хүргэх боломжтой. Одоо биржид хувьцаа байрлуулсан дээд амжилт нь Хятадын Хөдөө аж ахуйн банкных байгаа юм. Agricultural Bank of China банк 22,1 тэрбум ам.долларын хувьцаагаа борлуулсан байлаа.
Үнэт цаасны арилжааг IPO-гийн хүрээнд АНУ-ын Засгийн газар хийсэн юм. Хямралаар GM дампуурлаа зарлан түүнийг нийгэмчлээд хувьцааг нь биржээс хураасан байлаа. GM бүтцээ амжилттай өөрчилж чадсаны дараа хувьцааг биржид дахин гаргаж эхлэв.