Хятад WM-80 системийг сайжруулав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Хятад WM-80 системийг сайжруулав

WM-80. Фото fas.org сайт

Хятадын Norinco компани бөөнөөр буудах пуужингийн WM-80 системийг шинэчлэн бүтээсэн тухай Jane"s Defence Weekly мэдээлсэн байв. Шинэчлэгдсэн систем WM-120 нэр авсан байна. Суурь хувилбартай нь харьцуулахад шинэ системийн тусгал 40-120 км хүртэл нэмэгдсэн байна.

WM-120 системд 273 миллиметрийн калибрьтай хатуу түлшний пуужин ашиглагдаж байгаа ба бөөнөөр буудах галын системийн найман пуужинг TA-580 гэдэг 8×8 дугуйтай машины шасси дээр байрлуулсан байв. Харин галын удирдлагын системийн талаар мэдээлэл байхгүй.

Norinco компанийн мэдээнд системийн гал нээхэд бэлтгэхэд таван минут хэрэгтэй ба цэнэглэгч тээврийн хэрэгслийг давхар ашиглах бол үүнд найман минутыг зарах ажээ. Төхөөрөмжийн цогцолборын жин 36,5 тонн бөгөөд 70 км/цагийн хурдтайгаар 400 км хүртэл зайд тэр явах чадвартай гэнэ.

Хятадын Батлан хамгаалах яам шинэ зэвсгийг армид авах уу гэдэг нь бас тодорхой бус. Өмнөх систем нь зэвсэглэлд бараг нийлүүлэгдээгүй. Түүнээс дөрвөн ширхгийг Армянд худалдсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж