Цэргийнхэн хар тамхины бүлгийн 11 хүнийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Цэргийнхэн хар тамхины бүлгийн 11 хүнийг устгав

 Мексикийн мөргөлдөөн гарсан районд. Фото ©AFP

Мексикийн зүүн хойд нутгийн Тамаулипас мужид цэргийн эргүүлийнхэн Los Zetas гэх хар тамхины картелийн гишүүд байж болох 11 хүнийг буудан хороосон байна. Тус орны Батлан хамгаалахын сайдын хэлснээр зэвсэгт мөргөлдөөн  Нуэва-Сьюдад-Герреро гэдэг жижиг хотод гарсан тухай AFP агентлаг мэдээлж байна. Зэвсэгтэй хүмүүс хотод байгаа мэдээний дагуу цэргийн эргүүл тэнд очоод буудлагад өртөн хариу гал нээжээ. Амьдаар баригдсан хоёр хүн тэд 1990-ээд онд Мексикийн элитийн ангийн цэргийн албан хаагчдын байгуулсан Los Zetas бүлгийнхэн гэдгээ хэлсэн байв.

Цэргийнхний хохирлын талаар ямар нэг мэдээлэл байхгүй, гэмт хэрэгтнүүдээс есөн винтов, дөрвөн гар буу, гранат харвагч ба хуягт хантаазуудыг хураан авчээ. Сүүлийн дөрвөн жилийн дотор Мексикт хар тамхины наймаачдын бүлэглэлийн гарт 28 мянган хүн амиа алдсан ба гэмт хэргийн бүлэглэлийн хооронд ширүүхэн дайн хийгдэж байна. Тэдэнтэй тэмцэхийн тулд  Мексикийн армийг дайчилсан байна. Өнгөрсөн наймдугаар сард Тамаулипас мужид 72 цогцостой нийтийн булшийг олж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж