Франц улс Бин Ладентай хэлэлцээрт орохоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Франц улс Бин Ладентай хэлэлцээрт орохоос татгалзав

Абдельмалек Друкдель

 “Аль-Каида” сүлжээний хойд Африкийн салбараас барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрийг Осама бин Ладентай хийх саналыг Францад тавьсан ч Франц татгалзсан хариу өгчээ.

“Исламын Магриб дахь Аль-Каида байгууллагын” лидер Абдельмалек Друкдель  өмнө нь энэ жилийн есдүгээр сард Нигерийн уурхайгаас барьцаанд авсан таван франц, хоёр африк хүний чөлөөлөх нөхцөлийн талаар видео бичлэг хийлгэн тараасан байв. Франц цэргийн албан хаагчдаа Афганистанаас татаж, тэднийг гаргах тодорхой хугацааг хэлэх ёстой гэж тэнд өгүүлсэн байлаа.

Барьцааны хүмүүсийг суллуулах эдгээр нөхцөлийн талаар Франц улс Осама бин Ладентай хэлэлцээр хийх ёстой гэж Друкдель өгүүлсэн байв. Барьцааны хүмүүсийг Мали улсын ууланд байгаа гээд тэдний зургийг явуулсан байв.

“Исламын Магриб дахь Аль-Каида байгууллага” энэ жилийн долдугаар сард 78 настай франц инженерийг цаазалсан гэж мэдэгдсэн ба өмнө нь тэд хэлэлцээрийг бин Ладентай явуулах талаар ярьдаггүй байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж