Татварын хууль зодоонтойгоор батлагдав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Татварын хууль зодоонтойгоор батлагдав

Татварын хуулийг Дээд рад хэлэлцэж байна. Фото ©AFP

Украины Дээд рад өнгөрсөн пүрэв гаригт хоёр дахь хэлэлцүүлгээр татварын системийг өөрчлөн зохион байгуулах зориулалттай тус улсын Татварын ёс зүйн хуулийг баталлаа. Танхим байсан 348 депутатуудын 269 нь хуулийн төлөө санал өгчээ.

Хууль хүчин төгөлдөр болоход 450  гишүүдийн 226 хүний санал хэрэгтэй юм. Санал хураалтын дүнг зарласны дараа Юлия Тимошенкогийн эвсэл ба Бүс нутгийн намын депутатуудын хооронд зодоон болжээ.

Сөрөг хүчнийхэн хувин дүүрэн бутархай зоостой хуралд ирсэн нь “Азаровын тэтгэвэрт” цуглуулсан мөнгө гэж байлаа. Татварын ёс зүйн шинэ товхимол ба зоос Засгийн газрын тагтын зүг шидэгдэж эхэлсний дараа зодоон үүсчээ. Сангийн сайдын шидсэн Татварын ёс зүйн нэг боть материал депутат Дубовойг онож хөмсгийг нь сэтэлжээ.

Шинэ төсөлд сүүлийн өдрүүдэд бараг 1000 шахуу засвар нэмэн орсон ба энэ хуулиар жижиг дунд бизнесийн нэгдсэн татварыг алга болгож байгаа учир тэдний зүгээс ихээхэн эсэргүүцэл гаргаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж