Тувагийн ерөнхий сайд танхимаа огцруулав

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Тувагийн ерөнхий сайд танхимаа огцруулав

Шолбан Кара-оол. Фото: gov.tuva.ru

Тува улсын ерөнхий сайд Шолбан Кара-оол Засгийн газраа огцруулах зарлигт гарын үсэг зуржээ. Энэ сарын 18-наас бүх сайд нар үүрэг гүйцэтгэгч болцгоов. Шинэ Засгийн газрыг Тувагийн Дээд хурлын депутатуудын саналыг харгалзан байгуулна гэж Кара-оол Их хуралдаа хандсан илгээлтэд өгүүлжээ.
Тувагийн шинэ парламент аравдугаар сарын 10-нд сонгогдсон ба Нэгдмэл Орос намын 30, Шударга Орос намын хоёр депутат парламентыг бүрдүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж