Медведев Кавказын байдлын мэдээг “худал” гэж нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Медведев Кавказын байдлын мэдээг “худал” гэж нэрлэв

Ерөнхийлөгчид Кавказын байдал сайжирч байгаа тухай мэдээлэл, тэр дундаа Дотоод хэргийн яамын мэдээг “энэ статистикт итгэл алга. Залж байна” хэмээсэн тухай РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Медведев Кавказын оператив байдал бараг сайжраагүй гэж үзэж байна. Кавказын асуудлыг тэрбээр өнгөрсөн баасан гаригт энэ бүсийн тогтвортой байдлыг хангах талаар  хийсэн зөвөлгөөн дээр ярилцсан байв. Тэр статистикийг “Полицийн тухай” гэсэн шинэ хууль тодорхой болгож өгнө гэж ерөнхийлөгч хэлэв.

Холбооны мөрдөх товчооны тэргүүн Александр Бортников уг зөвөлгөөнд оролцож, жилийн эхнээс 332 дээрэмчинг устгасны зэрэгцээ бүлэглэлийн гишүүн 530 хүнийг барьсан гэлээ. Дмитрий Медведев олон үр дүнтэй ажиллагаа явуулсаныг хүлээн зөвшөөрөөд террорыг урьдчилан таслан зогсоохын чухлыг анхааруулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж