Хөршөө сайн таньж байх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Хөршөө сайн таньж байх ёстой

Москва, Санкт-Петербург хотноо арваннэгдүгээр сарын 15-18-ны хооронд Монголын соёлын өдрүүд болж өнгөрлөө. Монголын тухай Холбооны зөвлөлийн дарга, Шударга Орос намын тэргүүн Сергей Миронов ингэж ярьжээ.

– Алс холын орнуудын талаар хүмүүс сайн мэдэж байхад илүүдэхгүй. Гэхдээ өөрийн хөрш орнуудаа эхний ээлжид сайн мэдэх ёстой. Бараг гурван мянган км нэгдмэл хилтэй ард түмэн Орос ба манай ард түмэнд сайнаар ханддаг бөгөөд олон зууны холбоотой. Энэ бүгд нь Оросын нийгэмд байгаа орчин үеийн Монголын тухай мэдээллийн хомсдлыг нөхөхөд хангалттай биш гэж үү? Энэ өдрүүдэд болсон Монголын соёлын өдрүүд нь тэр хомсдолыг арилгахад тус дэм болсон гэж найдаж байна.

Би олон жил Монголд амьдарч байснаараа бахархдаг. Тогтмол тэнд очдог. Орост энэ сонирхолтой орны тухай улам ихийг мэдээсэй гэж би хүсдэг нь ойлгомжтой. Өөрийн соёлын онцлогоороо ч жуулчлалын талаасаа ч сонирхолтой.

Монголын ард түмэнтэй ийм урт хугацааны турш нягт холбоотой байсан манай ард түмэнд тийм түнш олон биш байх. Эрт дээр эрин зуунд тэр харилцаа нь тэр болгон сайн байгаагүй. Харин Орос ба орчин үеийн Монголын холбоо нь бид бие биеэ сайн мэдэж байгаа цагт эргэлзээ төрүүлэхгүй.

Монгол үүнд нээлттэй байна. Бидэнд хамгийн ойр энэ хөрш орныхоо соёл, түүх, газар зүйн баялгийг үзэн харж үнэлэх хэрэгтэй хэмээн Сергей Миронов хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж